Антропологи

. 2011-06-06 - Манай гариг дахь ургамлын хөгжил

 Шим мандалтай, хоёр буюу түүнээс дээш нартай гариг олдвол тэндхийн мод ургамал хар өнгөтэй байна гэж Британийн эрдэмтэд таамаглаж байна. Шотландын Сент-Эндрюсийн их сургуулийн астробиологич буюу сансрын амьд организм судлаачдын загварчилсан судалгаагаар олон нартай гаригийн ургамал нарны хурц туяанаас хамгаалагдах давхаргагүй байх аж.

Аливаа гаригт ойр орших хурц од буюу нар тухайн гаригийн амьдралын эх үүсвэр болдог. Харин дэлхийд тусах нарны цацраг нүүрсхүчлийн хийг хүчилтөрөгч болгоход ургамлын аймагт тусалдаг байна. Дэлхийн ургамал өөртөө шингээсэн нүүрсхүчлийн хий, ус, нарны цацрагийг глюкоз, хүчилтөрөгч болгон урвалд оруулдаг. Үүнийг фотосинтезийн урвал гэх бөгөөд дэлхийд оршин байгаа бараг бүх амьдрал шууд болон шууд бусаар энэ урвалтай холбоотой.

Дээрх урвал дэлхийн ургамлын аймаг ногоон өнгөтэй будагч бодис ялгаруулан хлорофилл буюу ногоон мөхлөгтэй болоход нөлөөлжээ. Энэ нь ургамал ногоон өнгөтэй харагддагийн гол шалтгаан юм. Харин ганц мөөгөнд л фотосинтезийн урвал явагддаггүй тул өөр өнгөтэй байдаг. Нарны цацрагийн туулах зай, гэрэлтэх өнгө, температур дэлхийг ногоон мандалтай болгожээ. Тэнгэрийн заадас дахь оддын 80 орчим хувь бүүдгэр туяатай, улаан одой одод байдаг. Ер нь залуу од томоос гадна хурц гэрэлтдэг. Харин бүүдгэр улаан одой одыг хүн гэж тооцвол хижээл настан юм.

Одоогоор нээгдээд байгаа оддыг улаан, хөх, шар, ягаан, хар бор өнгөтэй гэж ангилдаг. Ганцаардмал улаан одой од буюу нарыг тойрдог гариг л ногоон ургамалтай байх боломжтой юм. Хүн төрөлхтний нээсэн юм уу мэддэг бүх гаригаас гагцхүү дэлхий л ногоон ургамалтай билээ. Сансрын дуран авайн тусламжтайгаар дэлхийгээс бусад гаригийн ургамлын өнгийг тогтоох боломжтой. Гаригийн “эцэг” буюу нарны цацраг гаригийн агаар мандал дахь химийн янз бүрийн нэгдэлтэй хэрхэн харилцах, гаригийн гадаргад тусах цацрагийн өнгө зэрэг нь ургамлын аймаг оршин тогтноход чухал үүрэгтэй.

Нар улаан од бөгөөд цацрагийн өнгө нь ч улаан. Улаан туяа бусад туяанаас илүү огторгуйд хол тархаж, гаригийн гадаргад хүрэх чадвартай. Хөх туяа бусад өнгийн туяанаас илүү энерги агуулдаг тул ургамлын аймагт ашигтай юм. Харин ногоон туяа шим мандалд хамгийн бага ашигтай нь. Гэхдээ харь гаригуудын агаар мандал дахь химийн янз бүрийн нэгдлээс шалтгаалж гаригт тусах цацраг дээрхээс өөр өнгөтэй тусах боломжтой аж.

Дэлхийн агаар мандал дахь хүчилтөрөгч, озон нь фотосинтезээс шууд хамааралтай. Озон нь гурван атомт (O3) хүчилтөрөгч билээ. Жишээ нь, ногоон өнгөтэй ургамал өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь эргээд дэлхийд ирэх нарны цацрагийн хорт туяаг шүүдэг. Хоёр нартай гариг байх нь түгээмэл. Тийм гаригийн ургамал зогсолтгүй найгаж хөдөлдөг эсвэл хамгаалалтын давхаргагүй байх бол усны ургамал нь хурц туяанаас үе үе зугтаж усан дээрх хад чулууны араар орж агшдаг эсвэл түр хугацаанд усанд умбадаг байх магадлалтай гэнэ.

Сүүдэрт тарьсан ургамал наранд гарах гэж тэмүүлдэг шиг тэндхийн ургамал сүүдэрт орох гэж тэмүүлдэг байж болох юм. Ер нь ямар ч ургамал нарны цацрагаас хамаарч хөдөлдөг. Амьд организм нарнаас хамгаалагдахын тулд өөрөөсөө меланин хэмээх будагч бодис ялгаруулдаг байна. Меланин халууны нөлөөгөөр организмд эргээд хатахад тэрхүү организм харладаг аж. Тиймээс харийн халуун нөхцөлд дасан зохицсон ургамал хар бараан өнгөтэй байх нь.



Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

ХҮний үүслийн тухай нээлтүүд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax