Антропологи

. 2011-06-06 - Гэр бүлийн эрүүл мэнд гэж юу вэ?


Бүх биеийн ялангуяа бэлэг эрхтний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Эрэгтэй хүн бохир заваан цэвэрч бус байх нь эмэгтэй хүний дур хүслийг мохоож, цаашдаа бэлгийн хэвийн ажиллагаанд саад хүргэж болох юм.

    Зарим эрэгтэйн бэлэг эрхтний толгойн хэсэг арьсаар хучаастай байдгаас тээрхийн ар талын ховил дагуу бохирддог. Иймээс ялангуяа хурьцал үйлдсэний дараа толгойн хэсгийг ил гаргаж  угааж байх хэрэгтэй. Толгойн хэсэг шамрангийн арьс нилээд хатуу, тээрхийн ар талын ховилд байдаг тосны олон тооны булчирхайнаас ялгарсан шүүс  агаарт өтгөрч өвөрмөц үнэр бүхий цайвар ээзгийрхэг өнгөр тээрхийн ар ховилыг дүүргэж, шамрангийн арьсанд хучигддаг.

    Өнгөр нь ямар нэгэн өвчин үүсгэдэгггүй бөгөөд байгалиас заяасан  тосорхог зүйл юм. Энэ нь толгойн хэсгийг бүрхэж байснаараа эр үр үтрээнд орох гулгах ажиллагааг сайжруулдаг. Харин эр бэлэг эрхтнийхээ толгойг цэвэрлэдэггүй хүний тээрхийн хэсэгт өнгөр ихсэж толгойг тэр аяар нь хучдаг. Энд шээснээс давс, хурьцал үйлдсэний дараа үтрээнээс гарсан зүйл хуралддаг. Энэ нь эхэндээ үнэр орж, яваандаа тэр хавийн арьсыг загатнуулж болно.

    Тээрхийн ард шамрангийн дор өнгөр хуралдах нь нян үржих аятай хөрс бөгөөд өвчин үүсгэгч нь үржиж болно. Үүнээс үрэвсэл үүсэж  шамран эргэхээ больж /тээрхийн үрэвсэл, шамрангийн үрэвсэл/ өвчилж болно. Үүнээс гадна тосорхог зүйл хуралдаж түүнийг удаан цэвэрлээгүй байснаас тээрхийн хэсэг байнга нойтон байж үү шиг /вирусийн халдвар/ зүйл ургаж болно. Үүнийг шовх үзүүрт ургацаг-кондилом гэх бөгөөд их ургавал хурьцал үйлдэх боломжгүй.

    Хэрэв үү гарвал өөрөө эмчилсний хэрэггүй, арьс өнгөний эмчид очиж тусгай аргаар арилгуулах хэрэгтэй. Бэлэг эрхтэн тээрхий шамрангаасаа гардаггүй бол тодорхой хугацаанд угааж байвал зохино. Харин тээрхий /хааяа  бэлгийн буюу оролдож хөвчрүүлэх/ төрөлхийн хатуу шамрангаас, урагш гарч ирсэн үед түүнийг шамранд эргүүлж  оруулах  хэрэгтэй. Эс тэгвэл  шамран нь нарийн гогцоо болж тээрхийд /"боож" гогцоолдон чангарч/очих тэжээл цусны урсгалыг тасалдуулж үхжихэд хүргэж мэднэ. Цагираг нь хатуу тээрхий гардаггүй үед мэс заслаар /дугуйлж буюу дагууд нь зүслэг хийх/ хурьцал үйлдэх, угаалаг хийх, таагүй олон зүйлээс чөлөөлөх боломж олгодог.

    Зарим хүмүүсийн бэлэг эрхтэн, суганы үстэй хэсэгт умдагны бөөс /намилзгана/ байдаг. Энэ бөөс нь заримдаа сормуусанд байдаг. Энэ бөөс нь бэлгийн замаар нэг хүнээс нөгөөд халдаж хошууны тусламжаар арьсны гүнд нэвтэрч тэсэхийн аргагүй загатнуулдаг. Хэрэв ийм шимгэч илэрвэл арьс  өнгөний эмчид яаралтай хандах нь зүйтэй.

    Бохирдох, хөлс, тууралт, тэрчлэн янз бүрийн намилзганад  хазуулснаас бэлэг эрхтний хэсэг загатнаж бэлгийн сэрлийг үүсгэж шөнийн цагаар дур тавих, хөвгүүдэд бол онанизм болох анхны шалтгаан бий болдог. Иймээс бэлэг эрхтнийг бүх биеийн адил цэвэр байлгах шаардлагатай.

   Заримдаа бэлгийн бойжилтын үеийн хөвгүүд, охидын нүүр  цээж, нуруугаар батга гардаг. Энэ нь тосны булчирхайн ажиллагаа бэлгийн бойжилттой холбогдон  идэвхижсэнтэй холбоотой юм. Арьсны  тос арьснаас гадагшилж чадаагүй арьсны булчирхайн суваг бөглөрч өвчингүй жижиг зангилаа үүсгэдэг. Эдгээр нь амархан идээлдэг учир шахахыг хориглодог.

    Батга гарвал савантай халуун усаар угааж үнэртэй усаар арчина. Ийм үед зун нараар, өвөл кварцын гэрлээр шарах нь ашигтай. Шилжилтийн насанд хөлрөлт ихэсдэг учир халуун усанд тогтмол оруулж байвал зүгээр. Батга гарч эхлэх нь бэлгийн харьцаанд орж болох цаг болсны шинж гэсэн буруу ойлголт байдаг. Бэлгийн харьцаанд орсон ч булчирхайн үйл ажиллагааны идэвхжил буурахгүй. 

    Бэлгийн харьцаанд орохоос өмнө, орсны дараа эрэгтэй, эмэгтэй аль аль нь бэлэг эрхтнийхээ гадна хэсгийг сайтар угааж занших хэрэгтэй.

 

Эрэгтэйчүүдийн шээсний сүвний битүүрэл,

түрүү булчирхайн үрэвсэл


    Бэлгийн замын болон нөхөн үржихүй, бэлэг эрхтний өөрчлөлттэй холбоотой өвчлөлүүд дэлхийн аль ч оронд ихсэх хандлагатай байгаа. Харин Монголд түрүү булчирхайн үрэвсэл ихсэхээс гадна маш залуужсан.

    Энэ нь эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын халдварт өвчин ихэссэнтэй шууд холбоотой байдаг. Яагаад вэ гэвэл, анатомийн байрлалын хувьд түрүү булчирхай нь шээс ялгаруулах эрхтэнг ороосон хэлбэртэй байдаг. Ийм учраас ямар нэгэн бэлгийн замын өвчин авсан л бол түрүү булчирхай өвддөг.

   Ер нь залуучуудын хувьд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөөд дутуу эмчлүүлээд хаячихдаг. Ингэснээр түрүү булчирхай өвчилдөг. Тухайн үед өөрт нь онцын шинж тэмдэг илрэхгүй ч хэсэг хугацаанд өвчин хүндрэх аюултай.

    Зарим хүнд шинж тэмдэг нь мэдэгдэхгүй байх тохиолдол байдаг.
-Үрэвслийн шинж тэмдэг хүн бүрт янз бүрээр илэрнэ. Хярзан, шулуун гэдэс, салтаа, шодойны угаар, хоёр төмсөг рүү их, бага хэмжээний өвдөлт мэдрэгдэнэ.              

   Зарим тохиолдолд бэлгийн ажлын дараа янгинах, бадайрах шинж тэмдэг илэрч, дуншиж өвдөнө. Шээсний сүвний нарийсалтай түрүү булчирхайн өвчлөл хавсарсан тохиолдолд шээс хаагдахад хүрдэг. Тиймээс өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэснээр өвчний хүндрэлээс сэргийлж чадна.

Яаж эмчлэх вэ?

   Эрчүүдийн ихэнх нь түрүү булчирхай өвдсөн л бол бэлгийн сулралд ордог гэсэн буруу ойлголттой байдаг. Ер нь мэс заслын аргаар эмчилдэг л дээ. Сүүлийн хэдэн жилд түрүү булчирхайг мэс заслын аргаар авдаг болсон. Энэ нь бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэдэг нь нотлогдсон.

    Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт гэр бүлийн амьдралд нөлөөлдөг тул эрчүүд сэтгэлзүйн дарамтанд өртөх магадлал өндөртэй. Эмэгтэйчүүдийнхээр бол умайн хүзүү улайж байна уу, үгүй юу гэдгийн адил эрчүүд ч шинжилгээ өгч эрүүл мэндээ оношлуулах хэрэгтэй юм.

    Харамсалтай нь манайхны хувьд цаг тухайд нь шинжилгээ өгдөггүй. Хожуу бүр шээс хаагдсан хойно эмчид ханддаг. Гэхдээ сүүлийн үед эрчүүд эрүүл мэнддээ нилээд анхаардаг болсон. Тогтмол шинжилгээ өгдөг нь ч бий. Бэлгийн үйл ажиллагаанд нь өөрчлөлт гарвал ичиж, санаа зоволгүйгээр эмчид, эрэгтэйчүүдийн эмнэлэгт ханддаг болж.

    Хэдийгээр эрчүүд эрүүл мэндтэй холбоотой өөрт хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь хэвлэл мэдэлэл, интернэтээс авдаг боловч энэ нь бүгдийг хамардаг гэвэл худлаа.

    Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадахгүй байгаа. Ялангуяа, хөгшчүүлийн хувьд шөнө ойр ойрхон босч бие засдаг гэсэн ойлголттой болчихсон. Тэд үүнийг нас тогтсоных гэж өөрсдийнхөөрөө ойлгодог ч үнэндээ түрүү булчирхай өвчилсний шинж тэмдэг юм.

-Архаг үрэвслийг эмчлэхэд хамгийн доод тал нь гурван cap шаардлагатай. Цаашилбал, гурван жил түүнээс их хугацаагаар ч эмчлэгддэг тохиолдол бий. Ер нь маш удаан хугацаанд зууралдаж эмчилдэг өвчин байгаа юм.

ӨВЧИН ХҮНДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

 -Түрүү булчирхайн өвчин хүндэрч, хоёр төмсөг, үр дамжуулах суваг үрэвссэн тохиолдолд үргүйдэлд хүргэх аюултай. Тиймээс өвчилсөн тохиолдолд юуны өмнө мэргэжлийн эмчид хандаж, оношилгоо хийлгэж, сайтар эмчлүүлэх шаардлагатай.

ЦИСТИТЭЭР ЭРЧҮҮД Ч ГЭСЭН ӨВЧИЛДӨГ.

 - Эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил цистит тусдаг. Цистид гэдэг нь давсагны үрэвсэл гэсэн үг. Доороосоо даарч бээрсэн л бол энэ өвчнөөр өвчилдөг. Тэрнээс цистит гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдэд тусдаг өвчин биш. Нөхөн үржихүйн насны эрчүүдийн 20-25 хувь нь түрүү булчирхайн өвчтэй.

- Удаан хугацаанд бэлгийн харилцаанд орохгүй байх нь түрүү булчирхай өвчлөх нэг шалтгаан болдог.

Бэлгийн замын халдвар авааг
үй ч түрүү булчирхай өвддөг байх нь ээ?
   Бэлгийн замын өвчний халдвар авсан тохиолдолд л түрүү булчирхай өвддөг гэж ойлгож болохгүй. Ийм халдвар аваагүй ч гэсэн албадмал байдалд бэлгийн харилцаанд орохгүй удах нь түрүү булчирхай эмгэгшихэд нөлөөлдөг.

   Ер нь нөхөн үржихүйн насныхан байнга бэлгийн харилцаанд орж байх ёстой юм шүү дээ. Тогтмол бэлгийн харилцаанд байх нь хүний дархлалын тогтолцоог сайжруулж, тэр хэмжээгээр аливаа өвчин зовлон тусахгүй, эрүүл саруул байх, урт наслахын үндэс болдог.


Ахимаг насныхан хэр их
өвчилдөг вэ?
   50-с дээш насныханд түрүү булчирхайн хоргүй томролт буюу хавдар хэлбэрээр илэрдэг. Энэ үед шээс хаагдах, улмаар бөөрөнд нөлөөлвөл шээсний хордлогод орох, турж эцэх, нойронд муу болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоргүй томролтын эхэн үед эмэн эмчилгээ хийдэг. Хэрэв үр дүн өгөхгүй бол дурангийн мэс засал хийх, бүр томорсон тохиолдолд нээлттэй аргаар мэс засал хийдэг.

   Түрүү булчирхай үрэвсч байгаад эдгэрсэн тохиолдолд жижгирч хатуураад сорвиждог. Энэ тохиолдолд шээсний сүв нарийсч, сорвижилт нь дарагдаж, шээс гарах нь багасдаг. Ийм үед мөн л дурангийн мэс засал хийж, шээсийг чөлөөтэй гадагшлахаар болгодог. Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ.
Сэтгэцийн:
    Үүнд сэтгэл гутрал, стресс, биеэ хэт чагнах г.м.
Мэдрэлийн:
  Үүнд гэмтэл, нурууны үе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрүүлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.
Артерийн судасны:
Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.
Венийн судасны:
Бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлах механизм гэмтэх г.м.
Эмийн:
Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжүүлдэг даавар хэрэглэх г.м.
    Хэвийн үед төв мэдрэлийн системээс ирсэн дохиогоор бэлэг эрхтний хананы судаснууд суларснаар цус нь эрхтний хөндийт биетийг хурдан хугацаанд дүүргэдэг. Ингэхэд бэлэг эрхтний артерийн судас тэлж, хэвийн буюу сэрэл хөдлөөгүй үед цус венийн судас руу шилждэг жижиг судаснуудыг даарч, боогдуулахад буцах цусны эргэлт эрс буурч эрхтэн хөвчирдөг.

Ном зүй: А.Г. Станков - Гэрлэхээс өмнө, гэрлэсний дараа санах зүйл /Нэмж зассан 5дахь хэвлэл 1987/




Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

ХҮний үүслийн тухай нээлтүүд

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax